Шинэ яармаг цогцолбор хорооллыг сонгох 8 шалтгаан
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ | |
ҮРГЭЛЖ ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭНЭ Шинэ суурьшлын бүс нь ойрын ирээдүйд Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршил болох бөгөөд байршил, шилдэг төлөвлөлт, чанартай гүйцэтгэл, ОУ жишиг цогцолбор хороолол нь Таны амьдралдаа хийх хамгийн зөв хөрөнгө оруулалт болох юм. |
ГЭР БҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ | |
ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР НЭГ БАЙР БИШ ЭНЭ БОЛ ТАНЫ ЖИНХЭНЭ ГЭР Хорооллын гадна дотно орчин нь Таны гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, амар тайван амьдрах нөхцлөөр хангах бөгөөд оновчтой байрлал бүхий нийтийн үйлчилгээний төвүүд нь эрхэм таны гэр бүлдээ зарцуулах алтан цагийг хэмнэж, аз жаргалтай амьдралын тань хором мөч бүрийг уртасгах болно. |
ЧАНАР | |
ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨХ ТУСАМ ҮНЭ ЦЭНЭЭ ҮЛ АЛДАХ ЧАНАР Ерөнхий гүйцэтгэгч Дельта констракшн ХХК ОУ-ын стандартын барилга угсралтын ажлыг захиалагчийн хяналтын доор чанартай бүтээцийн материал, шилдэг шинэ технологи ашиглан гүйцэтгэж байна. Дэлхийн алдартай брэндүүд болон Монголын зах зээлд тэргүүлэх бүтээгдэхүүнээр тоноглолоо сонгосон. |
ШИЛДЭГ ТӨЛӨВЛӨЛТ | |
ХҮН ТӨВТЭЙ ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТ Хүний амьдралын хором мөч бүр дэх үйлдэлийг тооцоолж түүнд хэрэгтэй орон зайг архитекторын ур ухаанаар төлөвлөснөөрөө "Ази Номхон Далайн Үл хөдлөх Хөрөнгийн Шилдэг Авард" ОУ шагнал хүртсэн. |
ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ | |
ОРЧИН ҮЕИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, 5 ОДТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ Монголд анх удаа цогцолбор хорооллын хэмжээнд ОУ-ын стандартад нийцсэн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний цогц шийдлийг нэвтрүүлж оршин суугчдынхаа тав тухыг хангах болно. |
АРХИТЕКТУР, ИНТЕРЬЕР | |
ОРЧИН ҮЕИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ Хорооллын гадна, дотор төлөвлөлт нь зай талбайг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, өрөө тус бүрийг хувь хүний болон нийтийн орон зайгаар тусгаарлаж өгснөөрөө орчин үеийн ухаалаг, минимал шийдэлтэй юм. |
ОРЧИН, ХӨРШ | |
ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТУХТАЙ ОРЧИН - ЭЕЛДЭГ ХӨРШИЙН ХАРИЛЦАА Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгчлэн хөршийн сайхан харилцааг бүрдүүлэх хөтөлбөртэй. Сайхан орчинд сайн хөршүүдийн хамт тайван, халуун дулаан уур амьсгалыг мэдрэн амьдрах боломж бүрдэнэ. |
ЗЭЭЛ | |
Илүү сайн санхүүгийн нөхцөлөөр илүү чанар, илүү үйлчилгээг авах боломжийг хүн бүрт олгож байгаа тул эрхэм та амьдрах орчноо ОУ жишиг стандартынх болгон сайжруулах, нийслэл хотын хөгжил, цэцэглэлтийг дэмжих нийгмийн хариуцлага бүхий сонголтыг хийх болно. |
ГЭР БҮЛ, АЗ ЖАРГАЛ, АМЬДРАЛ
ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
Худалдаа үйлчилгээний төв гудамжинд Улаанбаатар хотын шилдэг бүхэн нэг дор төвлөрөхөөс гадна оршин суугчдын нийтийн үйлчилгээний төв байхаараа онцлог юм.
CУРГУУЛЬ
Ерөнхий боловсролын хүүхэд төвтэй 2000 хүүхдийн сургууль байгуулагдах бөгөөд анхны ботаник, өвлийн садтай төлөвлөгдснөөрөө онцлогтой. Монгол хүн байхуйн ахуй, уламжлал, заншил дээр суурьлан хүүхдийг хүн болгон сурган хүмүүжүүлэхээс гадна шинжлэх ухаан, хэлний мэдлэг, эрүүл мэндийг цогц сонгомол сургалт явуулах төрөлжсөн системүүдийг санал болгох юм.
ЦЭЦЭРЛЭГ
Сургуулийн өмнөх боловсролыг олгох 400 хүүхдийн цэцэрлэг нь эрүүл мэнд, оюун ухааны хөгжил, хүн болон төлөвшихүйд төвлөрөх сургалтын системтэй байна. Органик хүнсний хэрэглээ, эко орчин, хүүхэд төвтэй сургалт зэрэг нь цэцэрлэгийн онцлог юм.
ЭМНЭЛЭГ
ОУ-ын эмчилгээ оношлогооны төв, түүнд хамаарах асран сувилахуйн төв нь оршин суугчдын төдийгүй нийт иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлүүлэн эрүүлжих газар болох юм.
ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨВ
Гадна төлөвлөгдсөн хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккейн болон газрын теннисний талбайнаас гадна бялдаржуулах урлаг,фитнесс болон түүний төрлүүдээр хичээлэх боломжтой төвийг шийдэж өгсөн. Үүнээс гадна иог, бүжиг, эрүүл хоололтын болон эрүүл амьдрахуйн сургалтуудыг оршин суугчдадаа санал болгож байна.
COWORKING SPACE
Оршин суугчдын үйлчилгээний төвд байх олон төрлийн үйлчилгээнээс онцлон танилцуулахад бүхий л төрлийн оффисийн тоног төхөөрөмж
үйлчилгээ бүхий орчин юм. Гэрээсээ ажил хэргээ хөтлөн явуулах орчин үеийн чиг хандлагыг амьдрах хэмнэлээ болгож буй оршин суугчиддаа зориулан, ажиллах орчинг мөн санал болгож байна.
ОРЧИН, ХӨРШ
ХУДАЛДАН АВАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ
ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛЧИЛГЭЭ
ТАВ ТУХ БҮРДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ
ХУВИЙН ТУСЛАХЫН ҮЙЛЧИЛГЭЭ
EMERGENCY ҮЙЛЧИЛГЭЭ
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ