ШИНЭ ЯАРМАГ ЦОГЦОЛБОР ХОРООЛЛЫГ СОНГОХ
1
ШАЛТГААН

Шинэ яармаг цогцолбор хорооллыг сонгох 8 шалтгаан

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 ҮРГЭЛЖ ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭНЭ
Шинэ суурьшлын бүс нь ойрын ирээдүйд Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршил болох бөгөөд байршил, шилдэг төлөвлөлт, чанартай гүйцэтгэл, ОУ жишиг цогцолбор хороолол нь Таны амьдралдаа хийх хамгийн зөв хөрөнгө оруулалт болох юм.
ГЭР БҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ
 ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР НЭГ БАЙР БИШ ЭНЭ БОЛ ТАНЫ ЖИНХЭНЭ ГЭР
Хорооллын гадна дотно орчин нь Таны гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, амар тайван амьдрах нөхцлөөр хангах бөгөөд оновчтой байрлал бүхий нийтийн үйлчилгээний төвүүд нь эрхэм таны гэр бүлдээ зарцуулах алтан цагийг хэмнэж, аз жаргалтай амьдралын тань хором мөч бүрийг уртасгах болно.
ЧАНАР
 ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨХ ТУСАМ ҮНЭ ЦЭНЭЭ ҮЛ АЛДАХ ЧАНАР
Ерөнхий гүйцэтгэгч Дельта констракшн ХХК ОУ-ын стандартын барилга угсралтын ажлыг захиалагчийн хяналтын доор чанартай бүтээцийн материал, шилдэг шинэ технологи ашиглан гүйцэтгэж байна. Дэлхийн алдартай брэндүүд болон Монголын зах зээлд тэргүүлэх бүтээгдэхүүнээр тоноглолоо сонгосон.
ШИЛДЭГ ТӨЛӨВЛӨЛТ
 ХҮН ТӨВТЭЙ ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТ
Хүний амьдралын хором мөч бүр дэх үйлдэлийг тооцоолж түүнд хэрэгтэй орон зайг архитекторын ур ухаанаар төлөвлөснөөрөө "Ази Номхон Далайн Үл хөдлөх Хөрөнгийн Шилдэг Авард" ОУ шагнал хүртсэн.
ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ
 ОРЧИН ҮЕИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, 5 ОДТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Монголд анх удаа цогцолбор хорооллын хэмжээнд ОУ-ын стандартад нийцсэн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний цогц шийдлийг нэвтрүүлж оршин суугчдынхаа тав тухыг хангах болно.
АРХИТЕКТУР, ИНТЕРЬЕР
 ОРЧИН ҮЕИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ
Хорооллын гадна, дотор төлөвлөлт нь зай талбайг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, өрөө  тус бүрийг хувь хүний болон нийтийн орон зайгаар тусгаарлаж өгснөөрөө орчин үеийн ухаалаг, минимал шийдэлтэй юм.
ОРЧИН, ХӨРШ
 ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТУХТАЙ ОРЧИН - ЭЕЛДЭГ ХӨРШИЙН ХАРИЛЦАА
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгчлэн хөршийн сайхан харилцааг бүрдүүлэх хөтөлбөртэй. Сайхан орчинд сайн хөршүүдийн хамт тайван, халуун дулаан уур амьсгалыг мэдрэн амьдрах боломж бүрдэнэ.
ЗЭЭЛ
 Илүү сайн санхүүгийн нөхцөлөөр илүү чанар, илүү үйлчилгээг авах боломжийг хүн бүрт олгож байгаа тул эрхэм та амьдрах орчноо ОУ жишиг стандартынх болгон сайжруулах, нийслэл хотын хөгжил, цэцэглэлтийг дэмжих нийгмийн хариуцлага бүхий сонголтыг хийх болно.

Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт

ДАРХАН ЦААЗАТ БОГД-ХАН УУЛ

Уулын эко системтэй ойр орших байршил нь хуш, гацуур, нарсан ойн фотосинтезийн үр дүнд бий болж буй хүчилтөрөгчөөр баялаг агаарын чанарыг бий болгодог байна.

ТУУЛ ГОЛ

Голын ус өвөлдөө хөлдөн хатуу төлвөөс шууд хийн төлөв ууршин шилжиж сублимаци үзэгдэл явагдах бөгөөд үүний үр дүнд үүссэн усны урын нэгдэл хүйтэн темпратурт конденсаци болж /хийн төлөвт байгаа усны нэгдэл шууд хатуу төлөвт шилжин нүдэнд үл үзэгдэх мөсөн талст
үүсгэдэг/ агаарын бохирдол үүсгэж буй хорт утааны хүнд металийг шүүж, сүүмгэр цагаан утаа болгодог байна.

АГААР БОЛОН ХӨРСНИЙ БОХИРДОЛГҮЙ ХЭСЭГ

Өмнө барилгажилт явагдаж байгаагүй эрүүл хөрс нь нянгийн бохирдол, орчны бохирдолгүй байдаг нь эрүүл ахуй талаасаа өндөр ач холбогдолтой байдаг ажээ. Агаарын бохирдлын зэрэг хамгийн бага бүсэд ордог нь гол уулын дунд орших байршлаас хамааралтай юм.

ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖ “KOIKA”

Төслийн хүрээнд цэвэр усны хангамж бүрэн шийдэгдсэн.

ХӨШИГТИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний жишиг дагуу шинэ бизнес бүсийн хөгжлийг дагасан үнэ цэнэ бий болно.

ЦАХИЛГААНЫ ДЭД СТАНЦ

Төвийн болон Төв аймгийн 2 эх үүсвэртэй 35/10КВ 2*10МВА

ТӨВИЙН БОХИРЫН БОЛОН ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН

Нисэхийн 13-р магистрал шугамаас татсан.
Диаметр Ф400
Дулааны шугамын урт: 1350м
Бохирын шугамын урт: 2050м

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС ХОТЫН ШИНЭ ТӨВИЙН БҮС БОЛНО.

Хэтийн хөгжилөөрөө хотын “А” зэрэглэлд багтах байршилд жишиг хорооллын бүс бий болно.

ГЭР БҮЛ, АЗ ЖАРГАЛ, АМЬДРАЛ

ЧАНАР

ХҮЙТЭН ЗАЛГАА

Бүрэн цутгамал барилгын бүтээц хийцийг ОУ-ын стандарт дагуу цутгалтаа горимын дагуу хатаалт хийн, бетоноос үүсэх сүүн шингэнг арилган, залгааны ховилтой хийснээрээ дулаан алдалгүй, өндөрлөгөө тутамд бат бэх болдог.

АРМАТУР

Өндөр чанартай 350 маркын арматурыг нягт ихтэй хийснээр барилгын өөрийн бүтээц газар хөдлөлтын 8 баллд тэсвэрлэх чанартай болдог.

БЕТОН

Барилга угсралт 300 марктай бетоныг барилгын талбай дээрх өөрийн узель-ээс шууд нийлүүлж чанарыг шууд бүтээцэд ашигладаг давуу талтай.

ЧАНАР

РАДИАТОР

Германы “Kermi” брэндийн радиатор “Oventrop” брэндийн тоноглол

БОХИРЫН ХООЛОЙ

Германы “Ostendorf kunststoffe” брэндийн дуу намасгагчтай бохир усны хоолой

ЦАХИЛГААНЫ УТАС, ТОНОГЛОЛ

ОХУ-ын “Sibcable” брэндийн цахилгааны утас, германы “Siemens” брэндийн тоноглол

ЧАНАР

ЦОНХ

Германы “Rehau” брэндийн цонхны рам, “Lowe” технологитой 3-н давхар ганжуулсан шилтэй вакум цонх

ОБОЙ

Японы “Lilly” брэндийн тааран ханын цаас

ШАЛ

Бельгийн “Birkin” брэнд

АРИУН ЦЭВРИЙН ТОНОГЛОЛ

Японы “Toto” брэнд

ШИЛДЭГ ТӨЛӨВЛӨЛТ

ШИЛДЭГ ТӨЛӨВЛӨЛТ

Цэгэн төлөвлөлт

Хүн өдөрт 3 цагаас багагүй хугацаанд байгалийн нар үзэх ёстой стандартыг хамгийн сайн хангах төлөвлөлт бол цэгэн төлөвлөлт юм. орооллын орон сууцны цонх бүр хамгийн багадаа 3 цагийн байгалийг нарыг үзэж байгаа нь барилга хоорондын зай, цэгэн төлөвлөлтийн шийдэл юм.

Хүн төвтэй

Хүнийг өдөр тутамдаа хийх үйлдэл, түүнд шаардлагатай орон зай, зохион байгуулалтыг гарган төлөвлөж түүнийгээ орон сууцны дотор зохион байгуулалт, давхрын хуваалт болгон гаргаад байр, барилга болгон зураг төсөл хийх орчин үеийн чиг хандлага юм. Энэ нь дотор зохион байгуулалтаас гадна хорооллын ерөнхий төлөвлөлтөнд ч гэсэн хадгалагддаг байна.

Орон зай

Хүний хувийн болон нийтийн орон зайг салган, зөв зохион байгуулж хүн ашиглах талбай нэг бүрийн үүрэг функцийг ялгах боломжтой ухаалаг шийдэлтэй орчин үеийн чиг хандлагыг зураг төсөлдөө оруулж өгсөн нь тав тухтай байх үндэс болдог байна.

Худалдаа & Үйлчилгээ

Хүний хэрэгцээг хангах нийтийн болон нийгмийн үйлчилгээ, худалдааны төвүүдийг хороололд цогцоор нь шийдэж өгсөн. Худалдаа үйлчилгээний бизнесийн байгууллагуудыг мөн ашиг орлоготой байх, зах зээлээ тэлэх, бизнесийг нь хамгаалах, хүний урсгалыг чиглүүлэх төлөвлөлт хийж өгснөөрөө онцлогтой юм.

Автомашингүй орчин

Хүн машин нь холилдон амьдарч буй одоогийн хандлагыг өөрчилж хөдөлгөөнийг тусгаарлаж өгснөөрөө эрүүл аюулгүй амьдрах ээлтэй орчинг бүрдүүлж өгсөн төлөвлөлтийн шийдэлтэй юм. Яаралтай түргэн тусламжийн үед ашиглах эмнэлгийн түргэн тусламж, гал командын машины аацыг тооцоолон хийсэн замыг хороололд хийж өгсөн давуу талтай.

Дулаан зогсоол

Газар доорх 1100 автомашины дулаан зогсоол, орц гарц, урсгалууд нийт хэрэгцээг бүрэн хангах юм. Мөн байгалийн давагдашгүй нөхцөл  үсэхэд аюул тусгаарлах хаалтууд, оршин суугчдын амь насыг хамгаалах зориулалтын хоргодох байр болгон ашиглахаар хийгдсэн.

Талбай ашиглалт

Үргүй зардал, цаг хөрөнгө үрэх ашиглалтгүй талбайгүй хийж орчин үеийн хүний амьдралын хэв маягт тохирсон хөрөнгөнд биш амьдралдаа цаг зарцуулах чиг хандлагыг оруулж шийдэл гаргаснаараа төлөвлөлтийн давуу тал оршино.

Амьдралын хэмнэл

Орчин үеийн гэр бүлүүдийн амьдралын хэмнэл, түүнд тулгардаг бэрхшээл, асуудлыг шийдэх зориулалттай функц бүхий талбайн ашиглалт, цогц төлөвлөлт байгаагаас гадна тухай бүрийг бүрэн мэдрүүлэх нэмэлт нийтийн үйлчилгээг хамт авч болох боломж байгаа нь ОУ жишиг хороолол болгож байна

ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Худалдаа үйлчилгээний төв гудамжинд Улаанбаатар хотын шилдэг бүхэн нэг дор төвлөрөхөөс гадна оршин суугчдын нийтийн үйлчилгээний төв байхаараа онцлог юм.

CУРГУУЛЬ

Ерөнхий боловсролын хүүхэд төвтэй 2000 хүүхдийн сургууль байгуулагдах бөгөөд анхны ботаник, өвлийн садтай төлөвлөгдснөөрөө онцлогтой. Монгол хүн байхуйн ахуй, уламжлал, заншил дээр суурьлан хүүхдийг хүн болгон сурган хүмүүжүүлэхээс гадна шинжлэх ухаан, хэлний мэдлэг, эрүүл мэндийг цогц сонгомол сургалт явуулах төрөлжсөн системүүдийг санал болгох юм.

ЦЭЦЭРЛЭГ

Сургуулийн өмнөх боловсролыг олгох 400 хүүхдийн цэцэрлэг нь эрүүл мэнд, оюун ухааны хөгжил, хүн болон төлөвшихүйд төвлөрөх сургалтын системтэй байна. Органик хүнсний хэрэглээ, эко орчин, хүүхэд төвтэй сургалт зэрэг нь цэцэрлэгийн онцлог юм.

ЭМНЭЛЭГ

ОУ-ын эмчилгээ оношлогооны төв, түүнд хамаарах асран сувилахуйн төв нь оршин суугчдын төдийгүй нийт иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлүүлэн эрүүлжих газар болох юм.

ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨВ

Гадна төлөвлөгдсөн хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккейн болон газрын теннисний талбайнаас гадна бялдаржуулах урлаг,фитнесс болон түүний төрлүүдээр хичээлэх боломжтой төвийг шийдэж өгсөн. Үүнээс гадна иог, бүжиг, эрүүл хоололтын болон эрүүл амьдрахуйн сургалтуудыг оршин суугчдадаа санал болгож байна.

COWORKING SPACE

Оршин суугчдын үйлчилгээний төвд байх олон төрлийн үйлчилгээнээс онцлон танилцуулахад бүхий л төрлийн оффисийн тоног төхөөрөмж
үйлчилгээ бүхий орчин юм. Гэрээсээ ажил хэргээ хөтлөн явуулах орчин үеийн чиг хандлагыг амьдрах хэмнэлээ болгож буй оршин суугчиддаа зориулан, ажиллах орчинг мөн санал болгож байна.

АРХИТЕКТУР, ИНТЕРЬЕР

Төслийн нийт талбайн 40% ногоон байгууламж

Төслийн нийт талбайн 31% зам талбай

Төслийн нийт талбайн 29% барилга, байгууламж

Айл бүр нар үзэхээр төлөвлөсөн

Амьсалдаг фасад

Ашилалттай дээвэр Function Space

Дулаан хадгалалтаар N.1 өлгөх технологитой алуминиум хавтан

Газар хөдлөлтийн 8-н баллд тэсвэртэй

Тусдаа гал тогооны өрөө

Тусдаа угаалгын өрөө

Тагтны болон гэр доторх агуулах өрөө

Хувцас cолих өрөө Walk in closet

ОРЧИН, ХӨРШ

ХУДАЛДАН АВАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ

ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛЧИЛГЭЭ

ТАВ ТУХ БҮРДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ХУВИЙН ТУСЛАХЫН ҮЙЛЧИЛГЭЭ

EMERGENCY ҮЙЛЧИЛГЭЭ

EMERGENCY ҮЙЛЧИЛГЭЭ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоо барих

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
Хан-Уул дүүрэг, 8-р хороо, "Шинэ Яармаг" Орон сууцны цогцолбор хороолол
ОФФИС
Улаанбаатар 13374, БЗД, 6-р хороо, Нарны зам 99/A, "Шинэ Дөл" цогцолбор, 4-р давхар
БОРЛУУЛАЛТЫН АЛБА
8008-6600, 8008-9900
Language   En Mn